Оюутны байр


ШУТИС-ийн оюутны 5 байр жилдээ 1800 гаруй оюутныг хүлээн авах чадалтай бөгөөд Оюутны I байранд гадаад оюутныг хүлээн авдаг. Гадаад оюутны байр нь 25 өрөөтэй бөгөөд гадаадын мэргэжилтэн багш, зочин профессор, гадаад болон оюутан солилцоогоор суралцагч оюутан амьдардаг.

Оюутны байрны журмыг /Энд дарж/ дэлгэрүүлж үзнэ үү.

Оюутны байрны байршил 

Оюутны байр

Байршил

1

Оюутны I байр

Сүхбаатар дүүрэг 8-р хороо Хуучнаар Ардын эрх сонины зүүн урд талд Дашчойлин хийдийн зүүн талд

2

Оюутны II байр

Баянзүрх дүүрэг Оюутны “Б” хотхон, /Арслантай гvvрний урд талд/

3

Оюутны III байр

Баянзүрх дүүрэг 15-р хороо /Сансарын аюулгүйн тойргийн хойно/ БУХС-ийн байрны хойд талд

4

Оюутны IV байр

Баянзүрх дүүрэг 5-р хороо МХТС-ийн баруун урд талд

5

Оюутны V байр

Хан-Уул дүүрэг 3-р хороо /Хуучнаар цагаан хаалганы зүүн хойно/, МеХТС-ийн хажуу талд

Оюутны байрны танилцуулга

Оюутны I байр

Оюутны II байр

Оюутны III байр

Оюутны IV байр

Оюутны V байр

Оюутны байрны бүртгэл

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл жил бүрийн 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт байр тус бүр дээр явагддаг.

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
  • Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт
  • Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
  • Иргэний цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар
  • Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /Зөвхөн ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн байх бөгөөд Эрүүл мэндийн төвд карттай оюутнууд эмчийн үзлэгт төлбөргүй хамрагдана /
  • 3х4 хэмжээтэй зураг 4 хувь