Мэндчилгээ

Хүндэтгэсэн Т.Намнан
(Доктор (Ph.D),Профессор) Ректор.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрийн өмнөөс та бүхэнд их сургуулиа, эрхэм зорилгоо танилцуулж байгаадаа их баяртай байна.

Монгол улсад Барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн тэртээ 1959 оноос тус сургуулийн түүх эхэлдэг юм.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ШУТИС Монгол улсын олон зуун авъяаслаг эрдэмтэн багш, судлаачид, инженерүүдийн сургах, бүтээн туурвих, суралцах орон гэр нь байж ирлээ. Бид инженерийн ухаан, боловсрол, төр, нийгмийн болон бизнесийн салбарт дотооддоо төдийгүй олон улсад өндөр нэр хүнд бүхий их сургууль болон хөгжиж байна.

Өнөөдөр ШУТИС нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын нэг болсон бөгөөд бид 2030 он хүртэлх хөгжлийн стратегийн зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэхээр тодорхойлоод байна.

Та бүхнийг инженер, технологийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйн хөгжлийг авч явах, өндөр боловсролтой мэргэжилтэн болоход тань манай их сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.