Канадын Йоркийн их сургууль, Торонтогийн их сургуулиуд хамтран Канад, Английн засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн 21 орны 22 их сургуулийг нэгтгэсэн Хиймэл оюуныг нийтийн эрүүл мэндийн салбарын чадавхыг дэмжих, ялангуяа тахал, гоц халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ үзүүлэхэд нэвтрүүлэх нь (AI4PEP) төслийг хэрэгжүүлэх сүлжээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрт Монгол улсаас ШУТИС нэгдэж “AIZoOM in Mongolia: Хиймэл оюунд суурилсан Зоонозын төрлийн гоц халдварт өвчний дэгдэлтийг хянах, удирдах платформыг боловсруулж, хэрэгжүүлэх” төслийг 2025-2027 онуудад хэрэгжүүлэхээр батлагдсан юм.

Төслийн багийн удирдагчаар ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн багш доктор, профессор И.Цэрэн-Онолт ажиллах бол АШУҮИС-ийн Био-анагаахын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Ч.Баттогтох, ЭМЯ-ны дэргэдэх ДБ-ны төслийн нэгжийн зохицуулагч, доктор С.Энхболд, Харвардын их сургуулийн докторант Э.Ренчиндорж нар мөн тус багт ажиллаж байна.
Төслийн нээлтийн арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 20-ний өдөр ШУТИС дээр зохион байгуулагдлаа. Нээлтийн хурал дээр хиймэл оюуныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, анагаах ухааны оношилгоонд нэвтрүүлэх нь, гоц халдварт өвчин үүсгэгчийн биологийн шинж чанар, Монгол орон дахь тарваган тахал өвчний голомтын төлөв байдал, тархалт, тандалтын тогтолцоо зэрэг сэдвүүдээр ШУТИС, АШУҮИС, ЭМЯ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавин хэлэлцлээ.


Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн ЭШТХА-ны дарга доктор Ц.Цоггэрэл, МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Х.Загарзүсэм, ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболд, Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээллийн технологийн албаны дарга Д.Алтантогтох болон төслийн багийн гишүүд, албаны бусад хүмүүс оролцов.



Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.