Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн идэвхтэй оролцож байна.
Дэлхийн 197 улсын төлөөлөгчид газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилгоор цугласан энэхүү чуулганд тус хүрээлэн нь НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO)-ын хамтрагчаар оролцож байгаа юм.
Хүрээлэнгийн судлаачид COP17-ийн салбар хуралдаанд оролцож Blue Zone Delegation Pavilion S-03-д UNIDO-гийн захиалгаар хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг ялангуяа “Хонины ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах” үйлдвэрлэл-туршилт, судалгааны ажлын үр дүнг олон улсын бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд болон олон нийтэд танилцуулж байна.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.