ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2026 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Таны өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахимаар  https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан, магистрант болон түүнээс дээш түвшний оюутанууд (магистрант оюутан өгүүлэл ирүүлэх бол удирдагч багштайгаа хамтарч бичсэн байх) судалгааны үр дүнгээ ирүүлнэ.

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д хэвлэгдэх өгүүлэл нь өмнө нь цахим болон цаасаар хэвлэгдээгүй байх. Тодорхой салбарын тулгамдсан асуудлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу судлан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  2. Бүтээлд гадаад, дотоодын сүүлийн үеийн эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх; Эшлэлийг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ. [1] (Жишээ файл харах: https://research.must.edu.mn/news/207
  3. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварыг дагуу бичигдсэн байх, Загварын дагуу бичигдээгүй өгүүллийг шууд буцаахыг анхаарна уу.

Өгүүлэл бичих (template DOCX) загвар файлыг word өргөтгөлөөр татаж авах холбоос: https://research.must.edu.mn/news/207 

  1. Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах:  2026.11.20-ны 18:00 цаг хүртэл /хоцорч ирүүлсэн өгүүлэл дараагийн дугаарт хэвлэгдэнэ/
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2026.11.24-ийг хүртэл ЭШ-ний албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2026.11.27-.12.15
  • Өгүүлэлд засвар оруулах: 2026.12.15-12.20
  • Редакцын зөвлөлийн гишүүд дахин хянах: 2026.12.20-12.25
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2026.12.25-2027.01.10
  • Өгүүллийг: 2026 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл  batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302