2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль Хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол Улсын хил хамгаалалт, хилийн аюулгүй байдлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шинэ шатанд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичигт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хил хамгаалалт, хилийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, программ хангамж, техник технологи зохион бүтээх, инновац нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системийг хамтран хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн ШУТИС болон Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал, семинар, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна “Инновац, судалгааны лаборатори төв” байгуулахад хамтран ажиллаж, оюуны өмчийн хамтарсан бүтээл гарган эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Мөн хилчин инженерүүдийн мэргэжлийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хил хамгаалалтад шаардлагатай мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад дэмжлэг үзүүлэх, ШУТИС-ийн сургалт, судалгааны лабораторид хамтарсан туршилт, судалгаа хийхээр болсон юм.

Оюутан, суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор улсын хилийн түүхэн газар орнуудаар багш, ажилтан, оюутнуудыг танилцахаар төлөвлөж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хил хамгаалалтын салбарт нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, инженер технологийн мэдлэгт суурилсан хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.