Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

“Эрдмийн XXV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаанаар зохион байгууллаа. Үүнд:

Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТИС-ийн Т-207 тоот танхимд

тус тус боллоо.

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН” зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга: 

Н.Эрдэнэхүү /Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор/

Комиссын нарийн бичгийн дарга: 

Ц.Болдбаатар /Оюутны үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн/

Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

Техник, технологи:

Б.Батчимэг /Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн багш/

В.Алимаа /Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D),  дэд профессор/

Б.Батзолбоо /Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн компьютерын ухааны тэнхимийн профессор, дэд профессор/

Т.Мөнхбат /Механик инженер, тээврийн сургуулийн Механик инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D)/

Д.Даваацэрэн /Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Дулааны цахилгаан станцын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)/