ШУТИС-ийн багш, ажилтан албан хаагчдад зориулсан “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах нь” сэдэвт сургалтыг МХТС дээр танхимаар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 130 гаруй багш, ажилтан албан хаагч хамрагдсан бөгөөд багш А.Алтангэрэл, Д.Золзаяа, С.Өлзийбаяр, Б.Золзаяа, П.Нарангэрэл нар удирдан явуулав.
Тус сургалт нь лекц, хамтын хэлэлцүүлэг, практик дадлага хосолсон хэлбэрээр өрнөж, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюуныг хэрхэн зохистой ашиглах, багшийн ажлыг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах боломж, арга барилд төвлөрлөө. Сургалтын хүрээнд хиймэл оюун ухааны суурь ойлголт, боловсролын салбарт хэрэглэх чиглэлүүд, сургалтын материал боловсруулах, үнэлгээ төлөвлөх, оюутны суралцах үйл явцыг дэмжихэд AI ашиглах бодит жишээ, зөвлөмжүүдийг танилцуулж, оролцогчид өөрсдийн туршлага, санал бодлоо идэвхтэй солилцов.



Энэхүү сургалт нь их сургуулийн сургалт, заах арга зүйд хиймэл оюуныг үр дүнтэй, хариуцлагатай хэрэглэх талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.