link
ШУТИС-ийн багш, ажилтан албан хаагчдад зориулсан “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах нь” сэдэвт сургалтыг МХТС дээр танхимаар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 130 гаруй багш, ажилтан албан хаагч хамрагдсан бөгөөд багш А.Алтангэрэл, Б.Золзаяа, С.Өлзийбаяр, Д.Золзаяа, П.Нарангэрэл нар удирдан явуулав.
Тус сургалт нь лекц, хамтын хэлэлцүүлэг, практик дадлага хосолсон хэлбэрээр өрнөж, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюуныг хэрхэн зохистой ашиглах, багшийн ажлыг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах боломж, арга барилд төвлөрлөө. Сургалтын хүрээнд хиймэл оюун ухааны суурь ойлголт, боловсролын салбарт хэрэглэх чиглэлүүд, сургалтын материал боловсруулах, үнэлгээ төлөвлөх, оюутны суралцах үйл явцыг дэмжихэд AI ашиглах бодит жишээ, зөвлөмжүүдийг танилцуулж, оролцогчид өөрсдийн туршлага, санал бодлоо идэвхтэй солилцов.



Энэхүү сургалт нь их сургуулийн сургалт, заах арга зүйд хиймэл оюуныг үр дүнтэй, хариуцлагатай хэрэглэх талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea