Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС, НХС-ийн хамтран зохион байгуулсан “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЁС ЗҮЙ” Философийн Улсын XVII олимпиад 2025.12.05-нд амжилттай зохион байгуулагдав. ШУТИС, НХС-ийн философийн багш нар нь 2017 онд “Цахим эрх чөлөө”, 2022 онд “Технологийн ёс зүй”, 2025 онд “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” сэдвийн хүрээнд 3 дахь удаагаа олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Энэ удаагийн олимпиадад 17 их сургуулийн 17 багийн 150 орчим оюутан залуус, багш нарын хамт оролцож, ХОУ-ны хөгжил, түүний нөлөө, ашиглахтай холбоотой гарч болох асуудлууд, үр дагавар бидэнд ямар боломж хийгээд эрсдэл дагуулж болохыг философи-ёс зүйн онолын үүднээс задлан шинжилж, хүний эрхийн үүднээс шүүмжлэлт сэтгэлгээгээр хандан, оюун бодлоо шүүн тунгаалаа.
Олимпиад нь 3 үе шат бүхий рийл, кино тайлбар, тест, эх зохиол судлал, кейс мэтгэлцээн гэсэн даалгаврын хүрээнд явагдаж, тэргүүн байранд МУИС-ийн баг, дэд байранд ШУТИС-ийн баг, гутгаар байранд БХИС-ийн баг, тусгай байранд СЭЗИС-ийн баг тус тус шалгарлаа.
БХИС-ийн оюутан Г.Тамир “Шилдэг илтгэгч”-ээр, СЭЗИС-ийн оюутан Б.Бат-Ирээдүй “Мэргэн санаа” дэвшүүлэгчээр тодорлоо.
НУС-ийн ТСАЖ-ын багш Э.Энхцолмон, Б.Наранбаатар нараар удирдуулсан “MUST IDEA” багийн гишүүдэд халуун баяр хүргэе.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсээд, дэмжиж ажилласан БуХС-ийн захирал, нягтлан, сургалтын менежер болон багш нартаа талархлаа илэрхийлье.
НХС-ийн Түүх, Соёл, Аялал Жуулчлалын тэнхим






“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөөр өргөжүүлнэ
ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөл “Цаг хугацааны гүүр” 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай боллоо.
Дижитал шилжилтийн хороо бүртгэл хийх тухай