link

“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
2025-12-10 10:06 ЗАА

Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС, НХС-ийн хамтран зохион байгуулсан “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЁС ЗҮЙ” Философийн Улсын XVII олимпиад 2025.12.05-нд амжилттай зохион байгуулагдав. ШУТИС, НХС-ийн философийн багш нар нь 2017 онд “Цахим эрх чөлөө”,  2022 онд “Технологийн ёс зүй”, 2025 онд “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” сэдвийн хүрээнд 3 дахь удаагаа олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

Энэ удаагийн олимпиадад 17 их сургуулийн 17 багийн 150 орчим оюутан залуус, багш нарын хамт оролцож, ХОУ-ны хөгжил, түүний нөлөө, ашиглахтай холбоотой гарч болох асуудлууд, үр дагавар бидэнд ямар боломж хийгээд эрсдэл дагуулж болохыг  философи-ёс зүйн онолын үүднээс задлан шинжилж, хүний эрхийн үүднээс шүүмжлэлт сэтгэлгээгээр хандан, оюун бодлоо шүүн тунгаалаа.

Олимпиад нь  3 үе шат бүхий рийл, кино тайлбар, тест, эх зохиол судлал, кейс мэтгэлцээн гэсэн даалгаврын хүрээнд явагдаж, тэргүүн байранд МУИС-ийн баг, дэд байранд ШУТИС-ийн баг, гутгаар байранд БХИС-ийн баг, тусгай байранд СЭЗИС-ийн баг тус тус шалгарлаа.

БХИС-ийн оюутан Г.Тамир “Шилдэг илтгэгч”-ээр, СЭЗИС-ийн оюутан Б.Бат-Ирээдүй “Мэргэн санаа” дэвшүүлэгчээр тодорлоо.

НУС-ийн ТСАЖ-ын багш Э.Энхцолмон, Б.Наранбаатар нараар удирдуулсан “MUST IDEA” багийн гишүүдэд халуун баяр хүргэе.  

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсээд, дэмжиж ажилласан БуХС-ийн захирал, нягтлан, сургалтын менежер болон багш нартаа талархлаа илэрхийлье.

НХС-ийн Түүх, Соёл, Аялал Жуулчлалын тэнхим

 

 

 

Affiliated schools