ШУТИС-ийн ректор профессор Т. Намнан БНХАУ-ын Цинхуа их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ректор Т. Намнан, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, ГХА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Г. Батзориг, ХХҮДС-ийн захирал Н. Ганзориг, МИТС-ийн захирал Н. Пүрэвдорж, МХТС-ийн захирал Л. Баяр-Эрдэнэ, ХШУС-ийн захирал Б. Тунгалагтамир, МС-ийн дэд захирал М. Банзрагч, ИБТА-ны дарга М. Зулбаяр, НБХ-ийн захирал Д. Ганбат, МХТС-ийн багш Цинхуа их сургуулийн төгсөгч Х.Уянгаа нар, Цинхуа их сургуулийн талаас дэд захирал профессор Ян Бин, Амьдралын шинжлэх ухааны сургуулийн профессор Ю Ли болон Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын дарга Жан Синь нар оролцов..
Уулзалтын эхэнд ректор Т. Намнан Цинхуа их сургуультай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хоёр тал энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар тохиролцов.

Тус их сургуультай эрдэс баялаг, инженерчлэл, шинэ эрчим хүч, хиймэл оюун, жолоочгүй тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон), технологи дамжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд механик, тээвэр логистик, материал судлалын хамтарсан лаборатори байгуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Мөн ахисан түвшний оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Цинхуа их сургууль 1911 онд байгуулагдсан Хятадын “C9 League” буюу дэлхийн түвшний судалгааны 9 шилдэг их сургуулийн нэг бөгөөд 2025 оны QS World University Rankings эрэмбээр 12-т, БНХАУ-д 1 дүгээрт эрэмбэлэгдсэн хамгийн нэр хүндтэй, дэлхийд танигдсан их сургуулиудын нэг юм. Тус их сургууль инженерчлэл, компьютерийн ухаан, цахилгаан холбоо, материал судлал, байгаль орчин, бизнес, эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, урлаг, архитектурын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.
Гадаад харилцааны алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.