

Дээд боловсролын салбарт хийгдэж буй Дижитал шилжилтэд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, шилдэг жишээ-кейсүүдийг UNESCO-ICHEI болон IIOE байгууллагаас 2 жил тутам шалгаруулдаг олон улсын уралдаанаас “2025 IIOE Higher Education Digitalisation Pioneer Case Award” шагналаар ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн профессор Д.Ариунболор ахлагчтай, Д.Ганбат, Р.Найдандорж, П.Цэрэнчимэд, Н.Түмэндэлгэр нарын гишүүдтэй багийг олон улсаас оролцон өрсөлдсөн 95 багаас шилдэг 10 багийн нэгээр шалгаруулан шагнав.
Монгол улсын их сургуулиуд, коллеж, МСҮТ, дунд сургуулийн багш нарын хиймэл оюуны хэрэглээний чадамжийг дээшлүүлэх чиглэлээр 2024-2025 оны хичээлийн жилд ШУТИС-иас 3 үе шаттай зохион байгуулсан цуврал сургалтуудын үр дүнг үнэлэн энэхүү шагналыг олгосон байна.
Сингапур улсад 2025 оны 09 сарын 01-ний өдөр зохион байгуулсан уг шагналыг гардуулах ёслолд профессор Д.Ариунболор ахлагчтай ШУТИС-ийн төлөөлөл оролцож шагналаа гардан авлаа.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.