link

ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
2025-09-02 15:02 ЗАА


Дээд боловсролын салбарт хийгдэж буй Дижитал шилжилтэд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, шилдэг жишээ-кейсүүдийг UNESCO-ICHEI болон IIOE байгууллагаас 2 жил тутам  шалгаруулдаг олон улсын уралдаанаас 2025 IIOE Higher Education Digitalisation Pioneer Case Award” шагналаар ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн профессор Д.Ариунболор ахлагчтай, Д.Ганбат, Р.Найдандорж, П.Цэрэнчимэд, Н.Түмэндэлгэр нарын гишүүдтэй багийг олон улсаас оролцон өрсөлдсөн 95 багаас шилдэг 10 багийн нэгээр шалгаруулан шагнав.

Монгол улсын их сургуулиуд, коллеж, МСҮТ, дунд сургуулийн багш нарын хиймэл оюуны хэрэглээний чадамжийг дээшлүүлэх чиглэлээр 2024-2025 оны хичээлийн жилд ШУТИС-иас 3 үе шаттай зохион байгуулсан цуврал сургалтуудын үр дүнг үнэлэн энэхүү шагналыг олгосон байна.

Сингапур улсад 2025 оны 09 сарын 01-ний өдөр зохион байгуулсан уг шагналыг гардуулах ёслолд профессор Д.Ариунболор ахлагчтай ШУТИС-ийн төлөөлөл оролцож шагналаа гардан авлаа.

Affiliated schools