ШУТИС-ийн Менежментийн сургууль, МХТС, ЭХИС, МИТС, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК хамтран зохион байгуулсан “Бизнесийн технологи-2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдөр ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын төв 8-р байрны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, хэрэглээний салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, шинэ технологийн шийдлийг олох, улмаар төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагаанд суурилан судалгаа, хөгжүүлэлт хийснээр улс орны хөгжлийг түргэсгэх боломжийг эрэлхийлэх зорилгоор уг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид оролцон их өгөгдөл ба хиймэл оюун ухааны эрх зүйн зохицуулалт, мэдээлэл, харилцаа холбооны болон эрчим хүчний салбарын шинэ технологиуд, бизнесийн процессын загварчлал болон инновац, нийтийн тээврийн систем дэх гүн сургалтын аргын ашиглалт зэрэг шинэ технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хэрэглэх чиглэлээр нийт 21 өгүүлэл ирснээс 7 илтгэлийг хэлэлцэв.




Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын уялдаа холбоо, түншлэлийг хөгжүүлэхэд энэ хурал цаашдаа улам их хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.
Зохион байгуулах комисс
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.