
Математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи” тооны өдөр өнөөдөр боллоо. 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн хурлаар энэхүү өдрийг "Олон Улсын Математикийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.

"Пи" тогтмол нь ойролцоогоор 3.14-тэй тэнцдэг учраас гуравдугаар сарын 14-ийг Пи өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэх болжээ. ШУТИС, ХШУС-ийн Математикийн тэнхим нь жил бүр уламжлал болгон Дэлхийн Математикийн өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 2025 оны 03 дугаар сарын 14 ны өдөр математикийн тэнхимийн эрдэмтэн профессор, судлаачид болон оюутан залуучууд Пи тооны хэрэглээ, Математикийн шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Математикийн тэнхимийн ахлах багш Д.Батнасан “Пи тоо болон динамик систем”, ахлах багш Я.Лутбат “Трансцендент тоо”, Статистик (Герман) хөтөлбөрийн I курсийн оюутан А.Тэргэл “Пи тооны түүх”, Статистик (Хятад) хөтөлбөрийн I курсийн оюутан П.Долгормаа “Пи тоо түүний хүрээлэн буй орчин дах нөлөө”, Статистик (Монгол) хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Баяржаргал “Математик гайхамшиг”сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.


Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д ХШУС, ГУУС-ийн оюутнуудын бүтээлүүд тавигдав.

Манай өдөрлөгт идэвхтэй оролцож илтгэл хэлэлцүүлсэн, бүтээлээ ирүүлсэн оюутнуудад Математикийн тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.