ГХС-ийн Ази судлалын салбараас техник технологийн орчуулгын болон хамтарсан хөтөлбөрийн хятад хэл судалж буй оюутан залуусын хятад хэлний чадварыг нь сайжруулах зорилгоор ШУТИС-ийн ГХС, БНХАУ-ын Шандун ШУТИС-ийн ОУССС-тай хамтран “ОЛОН УЛСЫН ХЯТАД ХЭЛ, СОЁЛЫН ОНЛАЙН СУРГАЛТ” 3 жилийн төслийг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд ГХС-ийн (ТТО-Хятад хэл), ГУУС-ийн (Геодези), ХШУС-ийн (Химийн инженерчлэл, статистик, үйлдвэрийн экологи), ЭХС-ийн (Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, био-инженерчлэл) хамтарсан 2+2 хөтөлбөрийн 1,2-р ангийн нийт 208 оюутан хамрагдлаа. Үүнд:
2021.12.27-2022.01.07 өвлийн сургалтаар анхан шат 40 оюутан, 2022.03.26-06.30 хаврын сургалтаар 50 оюутан
2022.09.24-12.17 намрын сургалтаар анхан шат 30 оюутан, 2023.03.13-06.25 хаврын сургалтаар 30 оюутан
2023.09.23-12.23 намрын сургалтаар дунд шат 30 оюутан, 2024.03.30-06.30 хаврын сургалтаар 28 оюутан “DINGTALK” платформоор амжилттай суралцаж сертификат гардан авсан болно.



Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй төсөл болж өндөрлөлөө.
Тус сургалтад хамрагдаж шамдан суралцсан оюутан залуустаа болон төслийг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ШУТИС-ийн ГХС, Шандун ШУТИС-ийн ОУССС-ийн удирдлага, Ц.Эрдэнэзаяа, Ли Чинжиэн профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
Цаашдын хамтын ажиллагаа, эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
2024.10.17
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.