Үйлдвэрлэлийн технологийн сургуульд 1998 онд элсэн суралцаж 2002 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 25-нд ШУТИС-ийн урлаг зааланд болов. Ойн арга хэмжээнд Хөнгөний механик инженер, Нэхмэлийн технологи, Хэвлэлийн технологи, Үйлдвэрлэлийн дизайн, Ойн инженер, Хувцас загвар зохион бүтээлт, Мебелийн технологи зэрэг 7 мэргэжлийн 50 орчим төгсөгчид оролцлоо. 20 жилийн ойн арга хэмжээг нээж тухайн үед захирал байсан доктор, профессор Б.Даваасүрэн багш мэндчилгээ дэвшүүлэв. Мөн хүндэт зочид болох ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Академич, доктор, профессор Ч.Авдай, ҮТС-ийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нар нийт төгсөгчдөд хандаж үг хэллээ. Дээрх 7 мэргэжлийн 40 орчим эрдэмтэн профессор, багш нар ойн арга хэмжээнд урилгаар оролцсон байна. Энэхүү ойн арга хэмжээг нийт төгсөлтөөрөө хийж байгаа нь ШУТИС-ийн хувьд анхных гэдгээрээ онцлог байлаа. Тус арга хэмжээг зохион байгуулсан нь салбар, салбартаа тэргүүлж, мэргэжлээрээ болон хоёр дахь мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчид сургуультайгаа эргэх холбоотой байх, төгсөгчид хоорондоо харилцаа холбоогоо өргөтгөх боломжийг бүрдүүлсэн үйл явдал боллоо. ҮТС-ийг 2002 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн арга хэмжээнд идэвхтэй оролцсон эрдэмтэн профессор, багш, хүндэт зочид, нийт төгсөгч нартаа эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ойг зохион байгуулах комисс










Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.