МХТС-ийн Холбооны салбарын санаачилгаар зохион байгуулагдсан “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн НЭЭЛТТЭЙ, анхдугаар олимпиадын хоёрдугаар шат 2019 оны 11-р сарын 29-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын хоёрдугаар шатанд тус сургуулийн эхний шатанд шалгарсан 35 , ХААИС-ийн Эдийн засаг, статистикийн сургуулийн 7, нийт 42 оюутан оюутан амжилттай оролцож, батламж гардан авлаа. Тэргүүн байр МТ-II А.Үржинханд, дэд байр ЦХ-II Х.Гэрэлтуяа, МТ-II Ц.Хос-Эрдэнэ, гутгаар байр КУ-II Ж.Марал, Элек-II Г.Төгсжаргал, тусгай байр ПХ-II Н.Тамир, МТ-II Н.Дарамбазар, ХААИС-ийн ЭЗС-III Д.Мөнхбилэг, ЦХ-II Г.Билгүүн, МТ-III Ш.Чингүүн нар тус тус эзэлж, өргөмжлөл, “Инженерчлэлийн эдийн засаг” сурах бичиг, мөнгөн шагналаар шагнагдлаа.



Олимпиадыг зохион байгуулсан багш нартаа болон амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
МХТС-ийн захиргаа
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв