Япон улсын Кюүшү их сургуулийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэйчи Үчида болон Захиргаа удирдлагын газрын захирал Акира Харата тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчилж, хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ШУТИС нь Кюүшү их сургуультай Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд (1000 инженер төсөл) ШУТИС-ийн БАС болон МИТС-ийн хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөр, ахисан түвшний сургалтыг тус тус амжилттай хэрэгжүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Кюүшү их сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад оюутан солилцооны газрын захирал Тацүяа Коно, Кюүшү их сургуулийн эндаумент сан эрхэлсэн газрын захирал Норико Фүрүяа болон Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан институтийн профессор багш нар оролцлоо.
Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү, Кюүшү их сургуулийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэйчи Үчида нар 1000 инженер төслийн хүрээнд хэрэгжүүлж байсан Барилга, хүрээлэн буй орчны инженерчлэлийн бакалаврын 2+2 хөтөлбөрийн үндэс суурь, туршлага дээр тулгуурлаж магистрын хамтарсан 1+1 хөтөлбөрөөр өргөжүүлэн хэрэгжүүлэх саналыг солилцов.
ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн “Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургууль”-тай Химийн инженерчлэлийн бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академийн технологийн их сургууль, Гёттингений их сургууль, Бранденбургийн техникийн их сургуулиутай хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо
ШУТИС Германы гурван их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Инженерийн боловсролын чанарыг олон улсын түвшинд үнэлүүлэх нэгэн чухал үе шат хэрэгжлээ
“Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум ШУТИС-д болж байна