Шинэ ном хэвлэгдэн гарлаа


5-р сар. 24, 2019, 6:22 a.m.

Квант физикийн үндсийг тавилцаж, фотоцахилгаан үзнгдлийг нээж, харьцангуйн ерөнхий ба тусгай онолыг бүтээгч агуу физикч, Нобелийн шагналт, мянганы суут эрдэмтэн Альберт Эйнштейний мэндэлсний 140  жилийн ойг тохиолдуулан  Проф.Н.Түгжсүрэн, Академич Д.Сангаа нарын бичсэн “Альберт Эйнштейн” ном хэвлэгдэн гарав. Энэхүү номд Эйнштейний амьдралын замнал, агуу бүтээл нээлт, хэлж ярьж байсан титэм үгс, наргиантай яриа хөөрөө, түүний бүтээлийг үнэлсэн Нобелийн шагналт физикчид болох Нильс Бор, Абдус Салам, Вольганг Пауль нарын шинжлэх ухааны өгүүлэл болон  охиндоо бичих нэрийн дор  ирээдүйн судлаачдад зориулсан захидлыг нь орчуулан тавьсан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.