ЯПОН УЛСЫН ХИРОШИМА ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудыг Япон улсын Хирошима их сургуулийн (Hiroshima University Study Abroad Program – HUSA) солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад нэг улирлын хугацаанд Япон улсад суралцаж, олон улсын боловсролын орчинд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгоно. Тэнцсэн оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд амьжиргааны зардал, нислэг, даатгал зэргийг өөрөө хариуцна.
Бүрдүүлэх материал
• Application for Special Auditing Students – Тусгай сонсогч оюутны өргөдлийн маягт
• Checklist for the "Application for Special Auditing Students" Form – Тусгай сонсогч оюутны өргөдлийн маягтын шалгах хуудас
Өргөдөл гаргагч болон зохицуулагчийн гарын үсэгтэй байна.
• Certificate of Student Registration – Оюутны тодорхойлолт
• Official Academic Transcript – Албан ёсны дүнгийн тодорхойлолт
GPA болон дүнгийн системийн тайлбар хавсаргасан байна.
• Letter of Recommendation – Тодорхойлох захидал
Өргөдөл гаргагчид хичээл заасан профессор, багшийн гарын үсэгтэй байна.
• Proof(s) of Language Proficiency (English OR Japanese) – Англи эсвэл Япон хэлний мэдлэгийн баталгаа
• Photo Copy of Passport – Паспортын хуулбар
Солилцооны хугацаа дуустал хүчинтэй байна.
• Photo for Student ID Card – Оюутны үнэмлэхний зураг
Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх
Өнгөт, паспортын хэмжээтэй байх
JPEG (.jpg) форматтай байх
Файлын хэмжээ 1 MB-аас ихгүй байна
Санхүүгийн шаардлага
COE болон оюутны виз мэдүүлэхэд:
(Оюутан эсвэл санхүүгийн батлан даагчийн банкны дансны тодорхойлолтоор нотлох)
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 08 дугаар сарын 12
Өргөдөл бөглөх:
Application Form
Дэлгэрэнгүй мэдээлэл:
https://www.hiroshima-u.ac.jp/en/husa/abouthusaprogram_top/applprocedure
Материал илгээх:
Бүх материалыг заасан өргөтгөлийн дагуу бүрдүүлэн bolortuya@must.edu.mn хаяг руу илгээнэ.
Холбоо барих:
Утас: 77921959
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.