“Ил уурхайн ашиглалтын технологи” хичээлийн сурах бичиг хэвлэгдэн гарлаа

Сурах бичиг нь Ил уурхайн ашиглалтын технологийн үндсэн бүрдэл болох ил уурхайн нээлт, орд ашиглалтын технологи, уулын ажлын иж бүрэн механикжуулалтын онол, арга зүйн чиг баримтлалыг тусгасан монгол хэл дээр хэвлэгдэн гарч буй анхны сурах бичиг юм.

Уул уурхайн ашиглалтын технологи болон уул уурхайн бусад мэргэжил олгох шатны сургалтанд хэрэглэж болох энэхүү сурах бичгийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд мөрдөгдөж буй “Ил уурхайн ашиглалтын технологи” хичээлийн хөтөлбөрийн агуулгаар зохиомжлон бэлдсэн бөгөөд их, дээд сургуулийн уул уурхайн чиглэлийн мэргэжлийн оюутнуудад зориулсан.

 

Номын зохиогч: Профессор С.Цэдэндорж /99133797/

Магистр Д.Ганзориг /98026888/