Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд шинээр ирсэн лабораторийн ажлуудыг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө
None

Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн Физикийн тэнхимд Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд ирсэн шинээр тавигдах лабораторийн ажлын хоёр дахь хэлэлцүүлэг 2020 оны 01  сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шинээр тавьсан ажлын хэлэлцүүлгийн үеэр Физикийн тэнхимийн багш нар болон сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Э.Халиун, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Т.Амартайван, Инженерийн дээд боловсролын төслийн мэргэжилтэн Б.Цэрэнханд, Д.Энх-Оргил нар хүрэлцэн ирж лабораторийн ажлуудыг хэрхэн сургалтад нэвтрүүлж байгаатай танилцлаа.

 

Энэхүү хэлэлцүүлгийг нээж физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа физикийн тэнхимийн лабораторийн хөгжлийн түүх, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн талаар танилцууллаа.

ИТДБ хүрээнд Лабораторийн 16 ажил хүлээн авахаас Физик-1 хичээлийн сургалтад хэрэглэгдэх 7 лабораторийн ажлын хэлэлцүүлгийг 2019 оны 08 сарын 23-нд хийж сургалтад нэвтрүүлсэн байна. Энэ удаад Физик-2 хичээлд ашиглагдах 9-н лабораторийн ажлуудыг танилцуулах, хэлэлцүүлгийг нийт багш нарын хүрээнд амжилтай зохион байгууллаа.

ХШУС-ийн Физикийн тэнхимийн ажлын хэлэлцүүлгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа лабораторийн сургалтын үйл ажиллагаа, цаашдын лабораторийн ашиглалт хөгжүүлэлтийн талаар ирсэн зочидтой санал солилцов.

Дараах лабораторийн ажлуудын ажлын заавар, хэмжилт хийх арга болон хяналтын хэмжилтийг багш нар хийж хэлэлцлээ.