ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 03 дугаар сарын 16                         № 08                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр онлайнаар 1010 цагт эхэлж 1345 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн судалгаа, шинжилгээний төвүүдийн тайлангийн нэгтгэл

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан 

2. ШУТИС-ийн 2021/2022 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

- Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн судалгаа шинжилгээ, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэн боловсруулан, хэлэлцүүлэхийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан)-д үүрэг болгов.

2. 2021/2022 оны хичээлийн жил ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тоог дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.

3. “Суралцахуйд суралцах нь” нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл Massive open online course (MOOC) боловсруулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, төслийн санал боловсруулан холбогдох дэд зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Нээлттэй боловсролын төвийн захирал (Д.Ганбат)-д үүрэг болгов. 

4. Коронавируст халдварын батлагдсан тоо огцом нэмэгдэн, Нийслэлийн хэмжээнд тогтоосон эрсдэлийн зэргийн түвшинг нэг шатаар ахиулж улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжсэнтэй холбогдон мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу хамт олны дунд гарч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс ШУТИС-ийн хичээлийн байруудад ирэх багш, ажилтнуудын хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд эрс хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад үүрэг болгов.

5. Энэ хугацаанд зайлшгүй шаардлагаар ажиллах захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг хуваарийн дагуу цөөн тоогоор ээлжлэн ажиллуулах, багш нарыг ажлын байранд ирүүлэхгүй байх зохицуулалт хийх, их сургуулийн хэмжээнд цэвэрлэгээ, ариутгалын ажлыг чанаржуулж, өдөр тутам хяналт тавьж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад үүрэг болгов. 

6. ШУТИС-ийн хичээлийн байруудын анги танхим, лабораторийн өрөө тасалгааны хуваарилалт, ашиглалтын талаар дүгнэлт гаргах, дахин зохион байгуулалт хийх ажлын хэсэг байгуулахаар тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР