2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин,  Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн  Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.   Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэргэд эрдэм, шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах тухай.

•     Мэдээлэл, холбооны сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ

2.   Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийн тайлан, улсын үзлэгийн дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал.

•     Захиргааны, удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр

  1. Бусад асуудал.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэргэд эрдэм, шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах тухай асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулахыг ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Хүрээлэнгийн нэрийг өөрчлөх санал гаргав.

Хоёр.  1.          ШУТИС-ийн “Нэгдсэн архив”-ыг бий болгохыг ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

2.         Нэгдсэн архивыг бий болгохтой холбоотой бэлтгэл ажлыг 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган ажиллахыг  Захиргаааны удирдлагын газар болон бүрэлдэхүүн сургуулиудад даалгав.

3.         Улсын үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлж ажиллахыг Захиргааны удирдлагын газар болон бүрэлдэхүүн сургуулиудад даалгав.

4.         Нэгдсэн архив бий болгох бэлтгэл ажлын зардлыг 2026 оны төсөвт суулгахыг Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, бүрэлдэхүүн сургуулиудад зөвшөөрөв.

Бусад:  1. ШУТИС-ийн профессор багшийн ажлын үр дүн, ахиц дэвшлийг үнэлэх үйл ажиллагааны удирдамжын төслийг Захирлын зөвлөлдөө хэлэлцүүлээд, саналыг нь тусгасны дараа Ректорын зөвлөлийн хурлаар оруулахаар болов.

2. “Хичээл сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) ашиглах арга зүйн сургалт”-ын төлбөрийг холбогдох проректортой тохироод, сургалт явуулахыг ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

 

Захиргааны удирдлагын газар