2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 10:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар цахимаар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн  Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.        Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан.

• Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг эцэслэж, ШУТИС-ийн 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 95,25 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж үнэлэгдлээ.  

 

Захиргааны удирдлагын газар