2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаярыг төлөөлж Барилга байгууламж, дэд бүтцийн албаны дарга Д.Орхон, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатарыг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөрийг төлөөлж Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Амартүвшин, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболатыг төлөөлж Чанарын менежер С.Нандинцэцэг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшинг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. 1. Бакалаврын сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр хэрэгжүүлэх хяналтын тоог тусад нь Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
2. 2026-2027 онд гадаад хэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлбөрийн асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
3. Англи хэл дээрх вэб сайтыг хамтарч шинэчлэх ажлыг Санхүү, төлөвлөлт хариуцсан захиргааны нэгж, Гадаад харилцааны албанд үүрэг болгов.
Хоёр. ШУТИС-д төсөл, гэрээт ажил хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг санхүүжүүлэх журмын төсөлд ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад, цахимаар санал авсны дараа, Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Гурав. ШУТИС-ийн Гэрээний бүртгэл, хяналтын журмын төсөлд ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад, цахимаар санал авсны дараа, Ректорын тушаалаар батлахаар тогтов
Бусад:
1. ХХҮДС-ийн Чанарын менежер Э.Баярмаа хүндээр өвдсөн тул ШУТИС-ийн Хамтын гэрээний 4.17 заалтын дагуу нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтов.
2. ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга асан, доктор профессор Бадарч нь олон жил хүндээр өвдөж, асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа тул Ахмад настны тухай хууль 4.1.2, ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмын 4.6.1, Ахмадын сан байгуулах журмын 3.1.6, ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, ШУТИС-ийн Хамтын гэрээний 4.17 заалтыг тус тус үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтов.
3. Ахлах нягтлан бодогчдын Захирлын туслахуудын ажлын чиг үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг “Хамтын гэрээ”-ний хугацаа дуусгавар болохоор дахин хэлэлцэхээр тогтов.
Захиргааны удирдлагын газар
2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...