БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү хуралд Барилга Архитектурын Сургуулиас Барилгын инженерийн салбарын багш С.Пүрэвдорж, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш С.Ууганбаяр нар амжилттай оролцлоо.

С.Пүрэвдорж, Kyushu технологийн дээд сургуулийн профессор Eiki Yamaguchiy нарын “Аркан ган гүүрийн газар хөдлөлтийн ажиллагааг тогтвор алдалтын хязгаарлагчтай сааруулагчаар сайжруулах нь” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр,
С.Ууганбаяр, ДаТС-ийн багш Ч.Дашдаваа нарын “Хосолмол файбераар арматурчилсан хэт өндөр үзүүлэлттэй бетон дэрний судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэлээр ДЭД байр тус тус эзлэв.
Багш С.Пүрэвдорж нь ИТДБ төслийн хүрээнд Ц.Цоггэрэл удирдагчтай “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” төслөөр Япон улсын Kyushu технологийн дээд сургуулийн докторантурт амжилттай суралцсан билээ.
Барилга Архитектурын Сургуулийн захирлын зөвлөл, Эрдэм шинжилгээний албанаас амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэе
Мэдээ бэлтгэсэн:БАС-ЭША
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.