Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь Европын Холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM C2)” төслийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба загварын арга хэмжээ” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү дэд төслийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг олон нийтэд сурталчлах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Хөнгөн үйлдвэрийн салбарын өдрүүд” нээлттэй өдөрлөгийг "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн 2020" үзэсгэлэн-худалдааны үеэр Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд 2020.10.16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн эхний өдөр ЮНИДО-гийн цахим сургалтын танилцуулга, Монгол-Солонгосын Политехник коллежийн сурталчилгаа болон Сити их сургуулийн оюутнуудын загварын шоугаар эхэлсэн.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Батбаяр сургуулийнхаа болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүдийг танилцуулсан. Мөн ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежууд хөнгөн үйлдвэрийн салбарт бэлтгэдэг мэргэжлийн ангиудаа олон нийт болон үйлдвэрлэгчдэд сурталчиллаа.

Өдөрлөг Тогтвортой ноос ноолуурын эвслийн Монгол дахь төслийн багийн танилцуулгаар үргэлжилж, арьс шир, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийгөө сурталчилж, бүтээгдэхүүнээрээ загварын шоу хийснээр уг арга хэмжээ өндөрлөлөө. “Хөнгөн үйлдвэрийн салбарын өдрүүд” нээлттэй өдөрлөг нь олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, үр өгөөжтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа