Дэлхийн даяар COVID-19-ийн халдвар эрчимтэй тархаж их сургуулийн оюутан залуус хөл хорионд орж цахимаар хичээллэж байна. Сургуулийн зүгээс цахим сургалтыг чанар, хүртээмжтэйгээр зохион байгуулах бүхий л арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны компаниудад энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хүсэлт хүргүүлж Мобиком ХХК нааштай хариу ирүүлж оюутан залуустаа зориулан 30 хоногийн нэг мянган төгрөгийн үнэтэй “University” дата багц худалдаанд гаргажээ.
Бидний хүсэлтийг үндэслэн ШУТИС-ийн www.must.edu.mn, https://professor.must.edu.mn, https://student.must.edu.mn/Login, https://lms.must.edu.mn/, http://elearn.sict.edu.mn/login/index.php, http://www.testcenter.edu.mn/ хаяг бүхий манай сургуулийн цахим сайтыг уг дата багцад хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, хичээлээ хийх боломжтой боллоо. Нэмэлт холбоосоор дамжин өөр байгууллагын цахим сайт руу хандалт хийхэд уг дата хэрэглээ “University” дата багцад хамаарахгүй, нэмэлт төлбөр гарахыг анхаарна уу.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа