"МИШЭЭЛ ЭКСПО-2026" үзэсгэлэнгийн үеэр “Арьс шир, ноос ноолууран түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ibis Styles Ulaanbaatar” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг ХААИС, ШУТИС-ийн LEATHUB төв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам .Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо болон Европын Холбооны санхүүжилттэй ITDM төсөл хамтран амжилттай зохион байгуулав.

Хурлын хүрээнд салбарын шинжлэх ухаан, технологи, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үндсэн 4 чиглэлийн 13 илтгэлийг хэлэлцүүллээ:
Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хурал нь арьс шир, ноос ноолуурын чанар, стандартыг дээшлүүлэх, эко болон инновацын шийдлээр дахин боловсруулах, түүхий эд бэлтгэлийн сүлжээ ба мал эмнэлгийн урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө
“Эвсэг 2026” дөрвөн байгууллагын спорт өдөрлөг
“Cloud Tech Workshop 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Залуу насны хүсэл тэмүүлэл” сэдэвт хятад хэлний уран уншлагын уралдаан
ШУТИС SHARKS багууд АСБ 3x3 Superfinal 2026 тэмцээнд монгол улсаа төлөөллөө