ШУТИС-ийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 17-21-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эмэгтэй 6, эрэгтэй 9 багийн нийт 200 гаруй оюутан тамирчид амжилттай оролцлоо.


Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг Механик тээврийн сургууль, дэд байрыг барилга архитектурын сургууль, гутгаар байрыг Геологи уул уурхайн сургууль тус тус хүртлээ.


Харин эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль, дэд байрыг мэдээлэл холбооны технологийн сургууль, гутгаар байрыг үйлдвэрлэлийн технологийн сургууль тус тус шалгарлаа.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Механик тээврийн сургуулийн оюутан Б.Энхсайхан, шилдэг эмэгтэй тоглогчоор Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн оюутан О.Ичинхорол нар шалгарав.

2017-2018 оны хичээлийн жилийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний нэгдсэн дүнгээр Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль аваргын цомыг хүртлээ.
Хаалтын үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгч, ахлах багш, олон улсын шүүгч Б.Ганзориг, ахлах багш М.Амаржаргал, Бат-Очир, багш М.Буянмөнх, Г.Мөнхдорж, Л.Пүрэврагчаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн О.Батчулуун болон оюутны холбооны бусад хүмүүс оролцлоо.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа