link

Элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдсэн дүнгээр БуХС аваргын цомыг хүртлээ
2017-10-24 16:36

ШУТИС-ийн элсэгчдийн аварга  шалгаруулах  сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 17-21-ний  хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эмэгтэй 6, эрэгтэй 9 багийн нийт 200 гаруй оюутан тамирчид амжилттай оролцлоо.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг Механик тээврийн сургууль, дэд байрыг барилга архитектурын сургууль, гутгаар байрыг Геологи уул уурхайн сургууль тус тус хүртлээ.

Харин эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль, дэд байрыг мэдээлэл холбооны технологийн сургууль, гутгаар байрыг үйлдвэрлэлийн технологийн сургууль тус тус шалгарлаа.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Механик тээврийн сургуулийн оюутан  Б.Энхсайхан, шилдэг эмэгтэй тоглогчоор Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн оюутан О.Ичинхорол нар шалгарав.

2017-2018 оны хичээлийн жилийн элсэгчдийн аварга  шалгаруулах  сагсан бөмбөгийн тэмцээний нэгдсэн дүнгээр Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль аваргын цомыг хүртлээ.

Хаалтын үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгч, ахлах багш, олон улсын шүүгч Б.Ганзориг, ахлах багш М.Амаржаргал, Бат-Очир, багш М.Буянмөнх, Г.Мөнхдорж, Л.Пүрэврагчаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн О.Батчулуун болон оюутны холбооны бусад хүмүүс оролцлоо.

Affiliated schools