Монголчуудын оюуны бvтээлvvд олон улсад vнэлэгдлээ

БНСУ-ын Сєvл хотод болсон Олон улсын зохион бvтээгчдийн vзэсгэлэнд манайхан анх удаа оролцоод, есєн медальтай иржээ. Дэлхийн 36 орны 651 хvн оюуны хvч чадлаараа єрєлдсєн уг vзэсгэлэнгийн талаар эх орноо тєлєєлєн оролцогчдын нэг ШУТИС-ын багш, дэд профессор Б.Эрдэнэцэцэгээс сонирхсон юм.


-Олон улсын зохион бvтээгчдийн vзэсгэлэнд ямар орнууд оролцсон юм бол?
-Солонгосоос гадна Орос, Хятад, Япон, Герман, Швед, Унгар, Испани, Польш, Украин зэрэг 36 орноос оролцлоо. COEX гээд олон улсын vзэсгэлэнгийн танхимд энэ сарын 2-5-нд болсон. Тэр танхимд Их-20-ийн уулзалт болсон юм билээ. Энэ vзэсгэлэнг Дэлхийн оюуны ємчийн газраас дэмжин санхvvжvvлж, Солонгосын Оюуны ємчийн газар зохион байгуулсан. Хvмvvсийн бvтээлийг мэдээллийн технологи, хими технологи, амьдралд нэн хэрэгцээтэй бvтээгдэхvvн, машин метал, архитектур, электроник, хєдєє аж ахуй, дизайн гэж vндсэн найман тєрєлд хуваасан. Бид дєрвєн тєрєлд нь оролцсон л доо.
-Монголоос гурвуулаа явсан юм байна. Та бvхэн ямар бvтээлээр оролцов?
-ШУТИС-ийн доктор профессор Г.Чимэд-Очир, “Шарын гол” компанийн инженер Л.Баяраа бид гурав оролцоод ирлээ. Чимэд-Очир багш академич Ч.Авдайтай хамтарсан “Чацарганын тос”-оороо алтан медаль, инженер Баяраа уул уурхайн тоног тєхєєрємжийн ашиглалтыг сайжруулах технологи нэвтрvvлснээрээ хvрэл медал аван. Миний хувьд эрvvл мэндийн зориулалттай эсгий боловсруулах арга технологидоо тулгуурласан хэд хэдэн бvтээгдэхvvнээ аваачсан юм. Ханцуйвч, тохойвч, хvзvvвч минь vзэсгэлэнд оролцогчдоос дэмжлэг авч, алтан медаль хvртсэн.  Бид гурав бас хvмvvсийн бvтээлийг авч явсан л даа. “Жем ” интернэшнл компанийн Алтан Чингис, А.Санжаагийн хvмvvстэй хамтарсан бодын хуухнаг боловсруулах технологи алтан медальтай. Тєрийн соёрхолт Д.Дандий гуайн идээт vрэвслийг анагаах бэлдмэл мєнгє, мєн тvvний “Мелагин” нэртэй пигментийн єєрчлєлт, арьсны цайралтыг эмчлэх шингэн бэлдмэл хvрэл медаль хvртсэн. Vvнээс гадна Баяраагийн нэвтрvvлсэн шинэ технологи, “Мон-Энзим” компанийн гvvний саам хvрэл медальтай ирлээ.


-Амжилт єндєртэй яваад иржээ, баяр хvргэе. Олон улсын зохион бvтээгчдийн vзэсгэлэнд оролцоход ямар нэг шалгуур тавьдаг болов уу?
-Бvтээгдэхvvнvvд нь єєрийн орныхоо хэрэглээнд анхлан нэвтэрсэн байхаас гадна оюуны ємчийн эрхийн хамгаалалттай байх шалгууртай. Бvтээгдэхvvнийг их нарийн шалгадаг юм билээ. Оюуны ємчийн чиглэлээр мэргэшсэн олон улсын дєрвєн шvvгч дэлгэсэн бvтээгдэхvvнд vнэлгээ хийгээд шагналд дэвшvvлж болно гэж тэмдэг тавиад явдаг. Дараа нь хєндлєнгийн шvvгч дахин шалгаж баталгаажуулснаар медаль єгдєг. Шvvгчдийн нэг нь Солонгосын хvн байсан. Намайг солонгос хvн гэж хараад эх хэлээрээ яриад байж билээ.
-Манайхнаас ямар бvтээлvvд гаднынхны сонирхлыг илvv татаж байв?
-Бидний авч явсан бvтээгдэхvvнvvд байгалийн цэвэр бvтээгдэхvvн, эрvvл мэндэд ээлтэй гэдгээрээ олны анхаарал татсан. Дандий гуайн бvтээлийг хvмvvс хамгийн их сонирхож байсан. Єєрєє яваагvй, дээр нь орчуулга тааруу байсан учир хvрэл медаль авсан болов уу. Арьс нь цоохортож цайрдаг євчин дэлхий нийтэд тvгээмэл болсон бололтой. Элэгний vйл ажиллагаа муудаж, ялгаруулах фегментийн тэнцвэр алдагдахад цайрдаг гэж Дандий гуай бидэнд тайлбарлаж байсан юм. Энэ эрдэмтэн 10 гаруй жилийн уйгагvй хєдєлмєрийн хvчинд энэ эмийг гаргасан юм билээ. 2006 оноос энэ шингэн тvрхцийг хэрэглэсэн хvн зvгээр болсон байна лээ. Бид ганцыг аваад явсан учир єєртэй нь холбоо барих утсыг єгєєд ирсэн.

 

-Медаль авахад ямар шагнал єгч байх юм?
-Диплом, медаль єгнє. Єєр мєнгєн шагнал байхгvй л дээ. Гэхдээ оюуны бvтээлээ олон улсад vнэлvvлнэ, Монголынхоо нэрийг олон улсын тvвшинд гаргана гэдэг сайхан. Vзэсгэлэнд оролцсон бvтээлvvдийн товч танилцуулга бvхий ном гаргасан. Тvvнээ 10.000 хувь хэвлэж, Олон улсын оюуны ємчийн байгууллагын гишvvн орнуудад тараадаг юм байна. Тvvгээр дамжуулж бидний бvтээл олон улсад сурталчлагдана гэсэн vг л дээ. Олон улсын шинийг санаачлагчидтай танилцаад ирсэн нь бас завшаантай хэрэг. Би єнгєрсєн хавар ийм vзэсгэлэнд оролцоод гурван мєнгєн  медальтай ирсэн. Тэгэхэд ноолуураар маркны хэмжээтэй мэндчилгээ хийж оролцсон л доо. Ирээд ажлаар шууд гадаад явсан учир мэдээлэл хvмvvст хvрээгvй.
-Гаднын орнуудын бvтээлд сонирхолтой ямар зvйл байсан бэ?
- Солонгосын 2-3 компани гуталд тvшиглэсэн бvтээгдэхvvнээр оролцсон. Ажил хийж байхдаа хєлєє эвгvй тавьснаас євдєг, тvнх, нуруу, хvзvv муруйдаг. Тиймээс илvv их ядардгийг эрдэмтэд хэдийнэ тогтоожээ. Хєлийн тавхайд яс ургах, нум нь тэгшрэх зэрэг янз бvрийн єєрчлєлт ордог. Хvн бvхний тавхайн хээнд нь тохируулаад улавч хийж байна. Тэнцвэржvvлэх ортотик материалаар хийсэн улавч зохион бvтээгчид алтан медаль авсан. Тэр улавчийг хvмvvс дугаарлан зогсож байгаад захиалан хийлгэж байна лээ.
-Тэр улавчны vнийг та сонирхсон уу?
-Нэг бvр 200 ам.доллар. Би бас нэгийг хийлгээд ирсэн. Эхлээд нэг сар гэртээ хэрэглэж байгаад гуталдаа дэвсэх юм билээ. Гоймон идэх зориулалтын зиг заг сэрээ хийсэн Тайванийн Vндэсний технологийн “Taichung” институтынхэн тусгай шагнал авсан. Нэг талыг нь биедээ наагаад явахад бие нухахгvй хагас саран хэлбэртэй том тvмпэн байна лээ. Азийн орнуудад том тvмпэн ташаандаа тавиад явдаг, тэгэхэд холгохгvй. Тайланд шинийг санаачлагчид дан амны цаас /сальфетка/ шиг нимгэн хэр нь угаахад хайлдаг гарын саван хийсэн нь бас сонирхолтой. Ираны хvн нэг ширхэг цагаан будаан дээр хvний нэрийг бvтнээр нь бичиж байсан.
-Амьдралд хэрэгцээтэй энгийн бvтээгдэхvvнvvд юм байна. Мэдээллийн технологийн чиглэлийн ямар дэвшилттэй бvтээгдэхvvнvvд байх юм?
-Шинийг санаачилна гэдэг заавал том зvйл байх албагvй. Гэхдээ амьдралд их хэрэгцээтэй бvтээгдэхvvнийг хэлдгийг анзаарлаа. Єндєр хєгжилтэй орнууд мэдээллийн технологийн чиглэлийн бvтээгдэхvvнээр оролцсон. Гэхдээ энэ тєрлийн бvтээлийг єргєн дэлгэр vзvvлэхгvй байна лээ. Сурталчилгааны самбар єлгєєд, компьютерээсээ шvvгчдэд танилцуулж байсан. Хятад мэдээллийн технологийн бvтээлээр оролцсон.
-Оюуны ємчийн бvтээлийн олон улсад их анхаарч, ач холбогдол єгч байна. Харин Монголд энэ талаар бага анхаардаг шиг санагддаг.
-Манай улс оюуны бvтээлд хайнга ханддаг нь vнэн. Дэмжлэг багатай. Би 20-иод оновчтой санаа гаргаж хамгаалсан л даа. Vvний ач холбогдлыг олон улсад их анхаардгийг сая мэдэрлээ. Би 10-аад ном гаргасан л даа. Тvvний нэг “Эсгий эдлэл хийх арга технологи” номны бvтэн хоёр бvлгийг нь хуулаад, нэрээ тавиад ном гаргачихсан байж билээ. Энэ талаар Оюуны ємчийн газарт хандсан. Харамсалтай нь бага мєнгєний асуудал болохоох анхааралд нь єртєєгvй юм байлгvй дээ. Солонгосын эмэгтэй шинийг санаачлагчдын холбооноос зохион байгуулах олон улсын vзэсгэлэн ирэх оны тавдугаар сард болно. Тус холбооны тэргvvн Ми Юн Хан гэдэг эмэгтэй намайг “Оролцоорой” гэж урилга єгсєн.


ЗХШҮГ