2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн багш нарын 59, Монголын багш нарын 31 дэх баярт зориулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээг ШУТИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд ёслол төгөлдөр зохион байгуулж, нээлтийн үгийг ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан хэлэв.
Ректор Т.Намнан хэлэхдээ:
“Дэлхийн болон Монголын багш нарын өдрүүдийн баярын энэ өдөр бид боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, манай их сургуулийн нэр хүнд, хөгжлийг авч яваа эрдэмтэн багш, ажилтнуудынхаа хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэн урамшуулж байна. ШУТИС-ийн хөгжлийн үндэс нь та бүхний мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэл юм. Та бүхэндээ аз жаргал, амжилт, эрдмийн өндөр оргилыг хүсэн ерөөе...” хэмээн онцлон тэмдэглэв.
Ёслолын үеэр төрийн дээд одон медаль, салбарын болон их сургуулийн дээд шагналаар олон багш, ажилтан шагнагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор
“Алтан гадас” одонгоор
ШУТИС-ийн Хүндэт өргөмжлөлөөр:
ШУТИС-ийн Профессор, Дэд профессор цолоор:
|
Профессор |
КЕЛГЕНБАЙ |
ХАВАЛБОЛОТ |
Геологи, уул уурхайн сургууль |
|
Профессор |
ХӨЖӨӨ |
ТАМИР |
Нээлттэй боловсролын хүрээлэн |
|
Дэд профессор |
МАШЛАЙ |
ЗАЯА |
Менежментийн сургууль |
|
Дэд профессор |
АГВААНЖИГМИД |
БОЛОРМАА |
Менежментийн сургууль |
|
Дэд профессор |
БАДАРЧ |
ТУЯАЦЭЦЭГ |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
|
Дэд профессор |
БАТЖАРГАЛ |
ДОЛГОРСҮРЭН |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
|
Дэд профессор |
ЛХАГВА |
ОДОНЧИМЭГ |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
|
Дэд профессор |
МАГСАР |
БАТ-ОЧИР |
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль |
|
Дэд профессор |
БАТ-ОЧИР |
БАТЗАЯА |
Эрчим хүчний инженерчлэлийн сургууль |
|
Дэд профессор |
ЭРДЭНЭБАТ |
ЭНХСАЙХАН |
Эрчим хүчний инженерчлэлийн сургууль |
|
Дэд профессор |
ДАМИРАН |
ҮЛЭМЖ |
Эрчим хүчний инженерчлэлийн сургууль |
“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр:
1. Алтанхуягийн Билигт - БАС-ийн багш
2. Дагвын Гомбосүрэн - БАС-ийн ахлах багш
3. Ганжуурын Уранчимэг - ГХС-ийн ахлах багш
4. Мягмарсүрэнгийн Дагва - ГУУС-ийн ахлах багш
6. Буянтөрийн Оюунтунгалаг - МС-ийн ЭНБД
7. Дашжамцын Баярмаа - МС-ийн тэнхимийн эрхлэгч
8. Бат-Өлзийн Жавхлан - МИТС-ийн ахлах багш
9. Шамбалжамцын Цоож - МИТС-ийн дэд профессор
10. Кампарын Батцэцэг - МХТС-ийн ахлах нягтлан бодогч
11. Болдын Бат-Эрдэнэ - МХТС-ийн багш
12. Найдангийн Ариунтуяа - НХС-ийн тэнхимийн эрхлэгч
13. Дамдингийн Сэрдарам - НХС-ийн ахлах багш
14. Хасбаатарын Мөнхзаяа - ХХҮДС-ийн дэд профессор
15. Паламханы Болормаа - ХХҮДС-ийн ахлах багш
16. Моононгийн Энхцэцэг - ХШУС-ийн багш
17. Галягийн Цэрмаа - ХШУС-ийн ахлах багш
18. Батжаргалын Номуулин - ЭХИС-ийн багш
19.Гарновын Ариунтөгс - СБЗА-ны ахлах мэргэжилтэн
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
1. Доржоогийн Бямбацэрэн - Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн үйлчлэгч
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”-ээр
Ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, хамт олон, ахмад багш нар оролцож, Морин хуурын “Нэгүн”, “Хос-Уянга” хамтлаг болон ЭХИС-ийн төгсөгч н.Болдсайхан ая дууны мэндчилгээ өргөв.
ШУТИС-ийн багш, ажилтнуудын мэдлэг, хөдөлмөрийг үнэлж урамшуулсан энэхүү арга хэмжээ амжилттай өндөрлөж, ШУТИС-ийн хамт олон шинжлэх ухаан, боловсролын салбарт улам ихийг бүтээх урам зориг дүүрэн шинэ амжилт руу тэмүүлж байна.
Баярын арга хэмжээний зураг үзэх
“Байгаль, эх дэлхийгээ хамгаалъя” нөлөөллийн аян 2025 сургалт боллоо
ШУТИС-ийн оюутны байрны ажилтан, албан хаагчдад “Байгууллагын соёл, ажилтны ёс зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
ШУТИС, Фаро Групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын “SHIFT-MUST 2025” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав