Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын бүтэц, агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт судалгааг 2014 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэх ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүллээ.

Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчмын агаар мандалд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, 2м хэмжээстэй, удирдлагатай жижиг судалгааны нисгэгчгүй онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагын дээж авах хэмжилт судалгаа явуулсан юм. Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж туршилт судалгааны ажлын үр дүнд 18 км-д дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах юм.

Туршилт судалгааны талаар Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны зураг авалт хийлээ.
Туршилт судалгааны багт:
ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн салбар
ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга, Доктор, Ж. Батбаяр,
Профессор- Т.Улаанбаатар
Профессор- Н.Түгжсүрэн
Профессор – Ш.Рашид
Профессор – Л.Хэнмэдэх
ШУТИС-МИС-зочин профессор-Yasui Obikane
Зайн тандан судлал, Газар зүйн мэдээллийн системийн лабораторийн багш- С.Туяа
Сургалтын инженер- М.Амгалан
Магистр оюутан- М.Амгаландэлгэр
Магистр оюутан- М.Билгүүнмаа
Дарханы Технологийн сургуулийн багш Э.Оролмаа
Орчуулагч – Б.Чингүн
Япон Улсын Кюшү их сургуулийн профессор Shin-Ichiro Higashino,
Багш Shiyi Nagasaki,
Магистр оюутан Takuya Okada
Фукуока их сургуулийн профессор Masahiko Hayashi ,
Инженер Ozuka Keichi
Оюутан Yu Yoshinaga
Оюутан Hayashi Taiki
Япон улсын RKB телевизийн сэтгүүлч Tatsuyama Yasuaki
Зураглаач Yoshinobu Hirono нар оролцлоо.

Туршилт судалгааны явцтай ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн проректор профессор Ч.Баасандаш, МИС-ийн аэрогидродинамикийн профессор Б.Эрдэнэбат, Монголын нисэх загварын хобооны судлаачид танилцав.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа