link

Монгол, Японы эрдэмтэн судлаачдын хамтарсан баг агаар мандлын дээд давхаргын судалгаа хийв
2014-08-26 22:53 Админ

Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын бүтэц, агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт судалгааг 2014 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэх ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүллээ.

 

 

 

     Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчмын агаар мандалд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, 2м хэмжээстэй, удирдлагатай жижиг судалгааны нисгэгчгүй онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагын дээж авах хэмжилт судалгаа явуулсан юм. Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж туршилт судалгааны ажлын үр дүнд 18 км-д дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах юм.

 

     Туршилт судалгааны талаар Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны  зураг авалт хийлээ.

            Туршилт судалгааны багт:

            ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн салбар
            ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга, Доктор, Ж. Батбаяр,

            Профессор- Т.Улаанбаатар

            Профессор- Н.Түгжсүрэн

            Профессор – Ш.Рашид 

            Профессор – Л.Хэнмэдэх

            ШУТИС-МИС-зочин профессор-Yasui Obikane

            Зайн тандан судлал, Газар зүйн мэдээллийн системийн лабораторийн багш- С.Туяа

            Сургалтын инженер- М.Амгалан

            Магистр оюутан- М.Амгаландэлгэр

            Магистр оюутан- М.Билгүүнмаа

            Дарханы Технологийн сургуулийн багш  Э.Оролмаа
            Орчуулагч – Б.Чингүн

            Япон Улсын Кюшү их сургуулийн профессор Shin-Ichiro Higashino,

            Багш Shiyi Nagasaki,

            Магистр оюутан Takuya Okada

            Фукуока их сургуулийн профессор Masahiko Hayashi ,

            Инженер Ozuka Keichi

            Оюутан Yu Yoshinaga

            Оюутан Hayashi Taiki

            Япон улсын RKB телевизийн сэтгүүлч Tatsuyama Yasuaki

            Зураглаач Yoshinobu Hirono нар оролцлоо.

 

Туршилт судалгааны явцтай ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн  проректор профессор Ч.Баасандаш, МИС-ийн аэрогидродинамикийн профессор Б.Эрдэнэбат, Монголын нисэх загварын хобооны судлаачид танилцав.

Affiliated schools