ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлийн жилд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт хятад хэлний “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.
2025-2026 оны хичээлээс Шаньдун ШУТИС-ийн айлчлалын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн англи хэлний 1+1+2 хөтөлбөр, хятад хэлний эрчимжүүлсэн өвөл, зуны сургалтын гэрээ амжилттай байгуулж, зуны сургалтаар хэрэгжүүлж эхэлсэн болно.
2026-2027 оны хичээлийн жилд хятад хэлний 5 дахь ээлжээр 12, англи хэлний анхны ээлжээр 9 нийт 21 оюутан БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар зорилоо.
Тус хөтөлбөрт тэнцсэн ГХО хөтөлбөрийн техник технологийн орчуулагчийн хятад, англи хэлний оюутнууд маань 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс Шаньдун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцаж эхэллээ.



Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн дэд профессор Ц.Эрдэнэзаяа, Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн олон улсын хамтарсан хөтөлбөр хариуцсан дарга Ли Чинжиэн сургуулийн удирдлага хамт олон, тус ээлжийн оюутнуудыг хариуцсан С.Анужин, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!
ШУТИС-ГХС-АСТ-ХХШТ
ХЯТАД ХЭЛНИЙ БАГ
2026.09.13
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.