2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын “Хурлын танхим”-д нэгдүгээр курсийн зөвлөх багш нарт зориулсан сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт семинарт нийт 228 багш оролцохоос танхимаар 120 гаран багш, цахимаар ДаТС, ЭЦДС, ӨмТС-ийн зөвлөх багш нар болон зэргийн бусын зөвлөх багш нар хамрагдлаа.

Сургалт, семинарт дараах мэдээллүүдийг хариуцсан нэгж, холбогдох туршлагатай багш, лекторуудаар уншууллаа.
Үүнд: СБЗА-ны дарга, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа нээж, "Сургалтын үйл ажиллагаа, түүнийг оюутанд тасралтгүй чанартай хүргэхэд зөвлөх багшийн үүрэг, багшид тавигдах шаардлага" сэдвээр, ОҮА-ны дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа "Их сургуулийн багш-оюутны хамтын ажиллагаа, оюутанд үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр "Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Тусгай хэрэгцээт оюутантай ажиллах арга зүйн зөвлөмж" сэдвээр, МХТС-ийн Мэдээлэл технологийн тэнхимийн багш Э.Батцэцэг "Зөвлөх багшийн сайн туршлага, арга зүйн зөвлөмж" сэдвээр тус тус мэдээлэл, арга зүйн зөвлөгөө хүргэлээ.

Сургалтанд хамрагдсан багш нараа дараах 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Багш нар хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож олон санал, асуудлыг дэвшүүлэн
хэлэлцлээ. Тус асуудлуудыг сургуулийн удирдлага, холбогдох нэгжүүдэд хүргэнэ.
Хэлэлцүүлгийг НХТ-ийн ХУС-ийн ахлах багш доктор (Ph.D), дэд профессор
Н.Батцэрэн, НХТ-ийн ХУТ-ын ахлах багш Э.Энхцолмон нар удирдан зохион
байгуулж багш нарт ёс зүйн чиг хандлагаар лекц уншив. Сургалтад бүрэн хамрагдаж хэлэлцүүлэгт оролцсон багш нартаа батламж олгов.

ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.