2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн 1-р байрны 203 тоот хурлын танхимд Захиргааны удирдлагын газраас санаачлан, 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинээр ажилд орсон багш, ажилтнуудад их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалтын хөтөлбөр, холбогдох дүрэм журам, эрдэм шинжилгээ, номын сангийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБЭА), байгууллагын соёлын талаар танилцуулж, сургуульдаа хурдан дасан зохицоход дэмжлэг үзүүлэх зорилгоор чиглүүлэх сургалтыг зохион байгуулав.
Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат сургалтыг нээж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцаа, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар эрх зүйч Г.Ганбилэг, гадаад харилцаа, олон улсын төсөл, солилцооны талаар Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн М.Болортуяа, сургалтын хөтөлбөр, холбогдох дүрэм журмын талаар Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, эрдэм шинжилгээний нэгдсэн системийн талаар Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр, номын сангийн үйлчилгээний талаар Төв номын сангийн ахлах мэргэжилтэн Э.Энхтүвшин, ШУТИС-ийн мэдээллийн систем, албаны цахим шуудан, программ хангамжийн эрх авах талаар Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Доржпагма танилцуулж, программист Э.Эрхэмбаяр жишээ кейс дээр туршилт хийж үзүүлэв.
Мөн Барилга байгууламж, дэд бүтцийн албаны ахлах мэргэжилтэн Б.Очир хичээлийн байр, кампус, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа хувцаслалт, байгууллагын соёлын талаар мэдээлэл хүргэж, санал асуулга авав.
ШУТИС-д шинээр ажилд орсон багш, ажилтнууддаа ажлын амжилт хүсье!
Хамтдаа хөгжицгөөе.
Захиргааны удирдлагын газар
ШУТИС-ийн шинэ багш, ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа
ШУТИС, БНХАУ-ын Линьи их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлнэ
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг шинээр олгох, сунгах сургалтыг амжилттай зохион байгууллаа
ШУТИС-ийн оюутнуудад Япон Улсад тэтгэлгээр суралцаж, ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
Инчеон хотын Мичухол-Гу дүүргийн Зөвлөлийн Төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа