Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Т.Намнан 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Япон Улсын гурван том сонины газрын нэг болох “Ёмиүри” сонины Осака дахь салбарын Борлуулалт, хөдөлмөрийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Yuuhiko Mori, тус хэлтсийн мэргэжилтэн Hiroaki Yamana, WBP GROUP-ийн Ерөнхий захирал Hajime Igarashi болон Лэйборфорс ХХК-ийн захирал М.Чимэдтогтох нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ШУТИС-ийн оюутан, залуусыг Япон Улсад япон хэлний бэлтгэлээс эхлэн бакалавр, магистрын түвшинд тэтгэлэгтэй суралцуулах, суралцах хугацаанд нь хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, цаашид мэргэжлээрээ ажиллах ажлын байртай холбох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Японы тал ШУТИС-ийн оюутан, суралцагчдад хэлний бэлтгэл болон их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, улмаар төгсөгчдийг Монгол, Япон 2 улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой ажлын байртай холбох чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Ректор Т.Намнан ШУТИС нь инженер, технологийн чиглэлээр Япон Улсын их, дээд сургууль, байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагаатайг онцолж, оюутнуудын мэргэжлийн ур чадвар, япон хэлний мэдлэгийг зэрэг хөгжүүлэн, сургалт–тэтгэлэг–ажлын байр-ыг уялдуулсан тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр талд ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Талууд цаашид хөтөлбөрийн хамрах хүрээ, оюутанд тавигдах шаардлага, тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгийн нөхцөл, суралцах хугацаанд ажиллах боломж, төгсөлтийн дараах хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийг нарийвчлан судалж, хамтын ажиллагааг бодит хөтөлбөр болгон хөгжүүлэхээр тохиролцлоо.
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал ICDBE 2026 амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа