Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 сая ам.долларын санхүүжилт босгох гэрээ байгуулсантай холбогдуулан Монгол Улсын ойжуулалтын салбарын хөгжлийг шинжлэх ухаан, судалгаа, инновац, боловсролтой уялдуулах асуудлаар санал солилцлоо. Энэ хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан нар Европын Хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгчтэй уулзаж, Монгол Улсын ойжуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх, их сургуулийн сургалтын хөтөлбөр болон мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр томоохон ажлууд хэрэгжиж байна. Эдгээр ажлыг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зөвхөн мод тарихаас гадна ойг нөхөн сэргээх, арчлах, ургуулах, хамгаалах, ойн нөөцийг зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулах цогц бодлого, шинжлэх ухаанд суурилсан арга технологи шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо. Түүнчлэн дэлхийн улс орнуудын ойн аж ахуйн хөгжлийн туршлага, технологи, менежментийг Монгол Улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, ойжуулалтын салбарт инновац, судалгаа шинжилгээ, шинэ технологи, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг талууд тэмдэглэв.

Төслийн хүрээнд их, дээд сургуулийн судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, ойжуулалт, ойн аж ахуйтай холбоотой сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог сайжруулах боломжийг хэлэлцсэн юм.
Мөн мэргэжлийн боловсролын байгууллагуудын сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулж, онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн дадлагатай хослуулсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь ойжуулалтын салбарт шаардлагатай чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.