2026 оны 7-р сарын 13-16-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын Боловсролын яам, Гадаад хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад дахь Солонгос иргэдийн холбоо хамтран зохион байгуулсан “Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт”- д Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор Н.Мэнд оролцлоо.

7-р сарын 13-ны өдөр Сөүл хотын COEX олон улсын худалдааны төвийн хурлын танхимд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 орчим солонгос хэлний багш оролцсон нэгдсэн сургалт болж “AI эрин үеийн солонгос хэлний боловсролын ирээдүй”, "К-pop болон тоглоомоор дамжуулан солонгос хэл сурах нь" сэдэвт тусгай илтгэл сонсож, Америк, Румын, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг улс дахь солонгос хэлний сургалтын шилдэг туршлагатай танилцаж, оролцогч багш нар харилцан санал солилцсон юм. Мөн “Дэлхийг холбосон ардын дипломат – солонгос хэлний багш” сэдэвт ток-шоу зохиогдож панелистаар Турк, Солонгос, Энэтхэг, Америкийн багш нар оролцов. Бүх үйл ажиллагаа солонгос хэл дээр явагдаж, олон улсын солонгос хэлний багш нар солонгосоор харилцан санал солилцож байсан нь өмнө зохиогдож байсан чуулга уулзалтуудаас онцлог байлаа.

7-р сарын 14-ний өдөр KF Global E-School төсөл хэрэгжүүлэгч дэлхийн 18 улсын их сургуулиас ирсэн 30 багш Солонгос сангийн Сөүл дэх төв байраар зочлон, “Солонгос хэлний сургалтад AI ашиглах нь” сэдэвт ворк-шоп хийж, K-Pop дуучдын тайз засал, орчинг танилцуулсан “Hi KR Ground”, K-Food, K-History музейтэй танилцав.
7-р сарын 15-ны өдөр Жэжү хот дахь Солонгос сангийн байраар зочилж, “Жэжү хэл- аялга ба соёл” сэдвээр тусгай лекц сонсож, далайгаас хясаа, далайн бүтээгдэхүүн түүдэг “Далайнбүсгүйн музей” үзэж солонгосын өвөрмөц нэгэн соёлтой танилцаж, Жэжү арал дахь морьдын жүчээ, мандарины тариаланг үзэж сонирхов.
7-р сарын 16-ны өдөр Солонгос сан/KF/-ийн мэргэжилтнүүд Солонгос сангийн үйл ажиллагаа, цаашид хөгжүүлэх төслүүдийн талаар танилцуулан, KF E-school төслийн хэрэгжилт, сайн туршлагатай танилцаж, арга хэмжээний хаалтын ажиллагаа боллоо.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалт, чуулга уулзалт нь солонгос хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, хэл, соёлын боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
Мэдээ бэлдсэн : Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн Профессор Н.Мэнд
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.