Шинжлэх ухаан технологийн их сургуулийн гадаад хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний зорилтот хөтөлбөрийг өргөжүүлэх хүрээнд сургалт, судалгаа, оюутан солилцооны чиглэлээр Итали улсын инженерийн шилдэг сургуулиудын нэг болох Тренто их сургуультай хамтран ажиллах гэрээг ректор, профессор Т.Намнан, Тренто их сургуулийн ректор, профессор Флавио Дэфлориан (Flavio Deflorian) нар 2026 оны 06 дугаар сарын 17-нд Итали улсын Тренто хотноо үзэглэлээ.

Гэрээний дагуу эхний ээлжинд биоинженерчлэл, биоматериал, механикжуулалтын чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр харилцан хүлээн зөвшөөрч оюутан сургах зэргээр орчин үеийн дэвшилтэт сургалтын үйл ажиллагаанд хамрагдах боломжтой болж байна.

Итали улсын Сенатаас баталж өндөр түвшинд хийгдсэн 2 их сургуулийн хамтын ажиллагааны гэрээ нь Европын Холбооны Horizon 2020, Shaping Innovative Designs for Sustainable Tissue Engineering Products (SHIFT) төслийн амжилттай хэрэгжилтийн үр дүнд бодит биелэл болсон бөгөөд дээрхи төслийн хүрээнд оролцогч их сургуулиудын (Итали, Англи, Португал, Монгол, Тайланд, Солонгос, Малайз, Австрали) судлаачдын мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, залуу боловсон хүчнийг орчин үеийн судалгааны лабораторид дадлагажуулах, олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зэрэг олон ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. SHIFT төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажилласан төслийн удирдагч, зохицуулагч профессор Антонелла Мотта (Antonella Motta), Г.Төрмөнх нар болон багийн бусад гишүүд, дэмжин хамтран ажилласан бүх хүмүүст талархал дэвшүүлье.

Энэхүү хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн сургалт, судалгааны чадавхыг олон улсын түвшинд өргөжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн шинэлэг технологийг Монгол Улсын шинжлэх ухааны салбарт нутагшуулах, цаашлаад судалгаа хөгжлийн төгөлдөржилтөнд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Гадаад харилцааны алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.