ШУТИС-ийн “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг–2026” арга хэмжээ 2026 оны 04-р сарын 30-ны өдөр 11:00–16:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөг нь оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил олгогч байгууллагуудтай шууд холбох, мэргэжлийн чиг баримжаа олгох, дотоод болон гадаадын ажлын байрны боломжийг танилцуулах зорилготой.

Өдөрлөгт 60 гаруй байгууллага оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, нээлттэй ажлын байр болон боломжуудыг танилцуулан, оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Арга хэмжээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон оюутнуудад ойр байршлуудад зохион байгуулсан нь оролцоог нэмэгдүүлж, оюутнууд мэргэжлийн түвшний зөвлөгөө, бодит мэдээлэл авах боломж бүрдсэн үр өгөөжтэй өдөрлөг боллоо.
ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Ажил олгогчдын нэгдсэн өдөрлөг” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулж, оюутнууд болон ажил олгогч байгууллагуудын санал, хэрэгцээнд үндэслэн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.


Энэ өдөр ШУТИС-ийн төгсөгчдөд “Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт”-ийг 2026 оны 03 дугаар сарын 23-наас 04 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулсан ба тус сургалтад нийт 155 оюутан хамрагдсанаас 4 оюутан сургалтын батламж авах болзол хангасан. Эдгээр оюутнуудын төлөөлөлд батламж олголоо. Батламжийг ахлах мэргэжилтэн Ц.Болдбаатар, MSDI Pro-HR консалтинг группийн сургагч багш Т.Тэрбиш нар гардуулж өгсөн. Батламж авсан оюутнуудад цаашдын боломж, төсөл хөтөлбөрт хамтран ажиллах талаар тусгайлан танилцууллаа.


Ирээдүйн мэргэжлийн замналдаа шинэ боломж нээж, нэг алхам урагшилсан нийт оюутнууддаа өндөр амжилт хүсье!
Оюутны үйлчилгээний алба
Бүрэлдэхүүн сургуулийн сургалт, чанарын алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.