ШУТИС-ийн нэрэмжит “Хиймэл оюуны хөгжүүлэлтийн улсын III-р уралдаан – AI Legends 2026” тэмцээний 1, 2 дугаар шат амжилттай зохион байгуулагдаж, эцсийн шалгаруулалтын дүнгээр шилдэг оролцогчид тодорлоо.
Тус уралдаанд нийт 73 баг, оролцогч бүртгүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 44 нь “Хиймэл оюуны агент автоматжуулалт”, 41 нь “Хиймэл оюуны модель хөгжүүлэлт” төрөлд оролцсон байна. Мөн их, дээд сургууль болон байгууллагын төлөөлөл бүхий нийт 15 байгууллага тэмцээнд хамрагджээ.
Оролцогчдын байгууллагын харьяаллаар авч үзвэл ШУТИС-аас 33, МУИС-аас 15, Эмпасофт Технологийн сургуулиас 1, ШУТИС-КООСЭН Технологийн коллежоос 5, Шинэ Монгол Коосэн сургуулиас 3, Шинэ Монгол Технологийн коллежоос 3, Шинэ Монгол Технологийн Дээд сургуулиас 4 оролцогч бүртгүүлсэн байна. Мөн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, ИЗОУИС-ийн Үндэсний инженер технологийн их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Minerva University, Эрдэнэт цогцолбор их сургуулиас тус бүр 1 оролцогч оролцжээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Smart Software Group ажиллалаа.
Шилдэг оролцогчид
Хиймэл оюуны модель хөгжүүлэлтийн төрөл:
Тэргүүн байр — МУИС-ийн оюутан Б.Тайванбат
Дэд байр — ШУТИС-ийн оюутан М.Дөлгөөн, У.Дэлгэрмөрөн
Гутгаар байр — Шинэ Монгол Коосэн сургуулийн оюутан Б.Өсөхбаяр, Э.Ивээл
Хиймэл оюуны агент автоматжуулалтын төрөл
Тэргүүн байр — ШУТИС-ийн оюутан С.Мишээл
Дэд байр — ШУТИС-ийн оюутан М.Тэмүүлэн
Гутгаар байр — ШУТИС-ийн оюутан Б.Энхзул
Шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулсан бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон нийт оролцогчдод батламж болон Google Colab GPU ашиглах нөөц олголоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
нар ажиллаа. Мөн тэмцээний бодлого даалгаврыг Kaggle competition-д байрлуулан олон нийтэд нээлттэй боллоо. Сонирхож буй судлаач, оюутнууд уг Kaggle competition-д хандан өөрсдийн ур чадвараа хөгжүүлж, шийдэл, бүтээлээ улам сайжруулах боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчид, шүүгчид, ивээн тэтгэгч болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлж байна.
Ирээдүйн хиймэл оюуны шилдэг шийдлүүдийг хамтдаа бүтээцгээе.
Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад, эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн нэрэмжит “Хиймэл оюуны хөгжүүлэлтийн улсын III-р уралдаан – AI Legends 2026” амжилттай болж өндөрлөлөө
“Музейн ирээдүй ба дижиталчлал” нээлттэй хэлэлцүүлэг боллоо
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа