Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулсан “МУЗЕЙН ИРЭЭДҮЙ БА ДИЖИТАЛЧЛАЛ” Нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн зорилго нь орчин цагт музейн байгууллагуудад чухал нэгэн дэвшил болж байгаа дижиталчлалыг музейд хэрхэн ашиглах хийгээд олон улсын түвшинд яаж хэрэглэж байгаа, харин монгол улсад музейн сан хөмрөг, үзүүлэнд хэрхэн ашиглаж болох талаар мэдлэг туршлагаа хуваалцсан сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө.


Тус хэлэлцүүлгийг нээж ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд проф Я.Төгөлдөр нээж үг хэллээ. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг багш, доктор Х.Мөнхбаяр тавьсан бол музейн өнөөгийн чиг хандлага, хөтөлбөр, санал дүгнэлтийг Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн ТСАЖ-ийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф Д.Наранцацрал ярьж танилцууллаа. Хэлэлцүүлэгт Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны төлөөлөл, Соёл урлаг судлалын хүрээлэн төдийгүй музейн 13 байгууллагын 40 гаруй хүмүүс уригдан оролцов.



Хэлэлцүүлгээс гаргасан саналд дурдсанаар Музейн байгууллагын төлөөллүүд “музейн дижиталчлал” -д ШУТИС-ийг бааз суурь, боловсон хүчнээ ашиглаад тэргүүлэн оролцохыг хүсэв. Мөн сургалт, магистрын богино хугацааны мэргэшсэн сургалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар олон санал гаргалаа.

ШУТИС “University DX Alliance” холбооны анхдугаар уулзалтад онлайнаар оролцов
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Ө.Буянхишиг "5G сүлжээний төхөөрөмж хоорондын холбооны нөөц хуваарилалтыг бататгах сургалтын аргаар оновчлох нь" сэдвээр докторын зэрэг хамгааллаа
М.Цэцэнцэнгэл “Хиймэл оюунд суурилан нийтийн тээврийн сүлжээний хүртээмжийг загварчлах нь” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Япон улсын их, дээд сургуулиудын судлаач, профессоруудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв