Alexander von Humboldt Foundation нь олон улсын эрдэм шинжилгээний солилцоо, судалгааны өндөр түвшнийг дэмждэг дэлхийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм. Тус сангийн тэтгэлгүүд нь олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар, шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын шилдэг судлаачдад олгогддог.
Хумбольдтын сангийн албан ёсны цахим хуудасны “Promote the Humboldt Foundation” хэсэг болон “Explore the Network” мэдээллийн сангаас үзэхэд Монгол Улсаас уг дэлхийн сүлжээнд хамрагдсан судлаачдын тоо харьцангуй цөөн (ойролцоогоор 8) байгаа ч уг хөтөлбөрийн өндөр шалгуурт дахин 1 судлаач тэнцсэн нь Монголын судлаачдын олон улсын оролцоо өсөн нэмэгдэж байгааг илтгэнэ.
2026 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн харьяа Стратиграфи, палеонтологийн судалгааны төвийн судлаач, доктор Мөнхжаргалын Ариунтогос нь Хумбольдтын докторын дараах судалгааны тэтгэлэгт шалгарлаа.
Доктор М.Ариунтогос нь бакалавр болон магистрын зэргээ ШУТИС-д эзэмшсэний дараа ХБНГУ-ын Goethe University Frankfurt-д DAAD-ын бүрэн тэтгэлгээр докторын зэрэг хамгаалж, онц дүнтэй төгссөн. Тэрээр Девоны үеийн стратиграфи, карбонат седиментологи болон палео орчны сэргээн байгуулалтын чиглэлээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна.
Түүний одоогийн судалгаа нь Монголын өмнөд хэсгийн Девоны настай био-рифүүдэд төвлөрч, седиментологи, микрофаци, геохимийн аргуудыг дэлхийн хэмжээний харьцуулсан судалгаатай уялдуулан судлах ажээ.
Онцлон тэмдэглэхэд, доктор М.Ариунтогос нь ШУТИС-д ажиллаж байх хугацаандаа Хумбольдтын судалгааны тэтгэлэг хүртсэн анхны судлаач болж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн хувьд чухал амжилт, шинжлэх ухааны чадавхи болон олон улсын нэр хүнд өсөн нэмэгдэж буйг илтгэж байна.
Хумбольдтын тэтгэлгийн хүрээнд тэрээр Германд судалгаагаа үргэлжлүүлж, Монгол Улс болон олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх юм.
Энэхүү амжилт нь Монголын залуу судлаачдад дараах урам зоригийг өгч байна:
Судлаач М.Ариунтогосд өндөр амжилт гаргасанд баяр хүргэж, судлаачид болон оюутнуудыг олон улсын шинжлэх ухааны хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.