Ректорын 2026 оны 04 сарын 13-ны өдрийн ШУТИС-ийн “Чанарын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулах тушаалын дагуу тус арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд их сургуулийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь ШУТИС-ийн хэмжээнд MNS ISO 21001:2021“Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – шаардлага, хэрэглэх арга зүйн загвар” стандартын хэрэгжилт, хэвших явц тасралтгүй сайжруулалтыг дэмжих, цаашдын үйл ажиллагааг сайжруулахад зорилгоор “Чанарыг эрхэмлэж, ёс зүйг дээдэлье” уриатайгаар “Нэгдсэн хэлэлцүүлэг”, “Өнөөдрийн эмх цэгц маргаашийн чанар”, “Бие биенээ сонсоё”, “Инээмсэглэл бэлэглэе”, “Мэндэлж суръя”, “Дижитал соёлыг төлөвшүүлье”, “Стандартын сургалт, мэдээлэл” “Insight voyage” зэрэг арга хэмжээнүүд шат дараалан нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжлээ.
Эдгээр арга хэмжээний хүрээнд их сургуулийн удирдлагууд оролцогч талуудтай санал бодлоо солилцох нээлттэй уулзалт хийх, ажлын байрны эмх цэгц тохижилтод анхаарч сургуулийн гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, албан өрөөнүүд, шүүгээ цэгцлэх, компьютерын файлуудаа эмхлэх зэргээр хүн бүр өдөр тутмын жижиг гэлтгүй эмх цэгцийг дор бүрнээ хангаж, 7 хоногийн турш бие биедээ талархлын үг дамжуулах, инээд хэрхэн халдварладаг, мэндлэх нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, ажлын байрны стрессийг хэрхэн бууруулах талаар семинар зохион байгуулагдсан нь хамт олныг нэгтгэсэн, ажлын байранд сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн арга хэмжээ боллоо гэж оролцогч талууд дүгнэлээ.

Мөн тус стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг бүрэлдэхүүн сургуулиуд, захиргааны нэгжүүдийн удирдлагын түвшинд хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх сайжруулалтыг хэрхэн бий болгох талаар саналыг нэгтгэж зөвлөмж боловсруулсан нь тухайн арга хэмжээнд чухал ач холбогдолтой байлаа.
Стандартын хэрэгжилт, хэвших явц, тасралтгүй сайжруулалтыг дэмжиж, хэрэгжүүлж ажиллаж байгаа их сургуулийн удирдлагууд, бүх нэгж, хамт олон, захиргааны чанарын менежментийн баг, бүрэлдэхүүн сургуулийн чанарын менежерүүддээ талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Захиргааны удирдлагын газар
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.